2011-04-01
Эрүүлийг хүсвэл........
Зөвлөгөө: Биеийн тамир, спортод төдийлөн анхаарал тавьдаггүй хүмүүс нян, вирусын нөлөөнд амархан автагддаг. Ялангуяа хүйтний улиралд эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд аэробикийн дасгал хийж болно. Энэ нь бие организмыг сэргээх, бэхжүүлэхэд тустай. Эрүүл мэндэд харш байнга гаргадаг алдаанууд:
- Спорт, биеийн тамирын хэт ачаалал нь тус болохоос илүү хор уршигтай
- Хэт бага хөдлөх
- Хэт их стресс /мэдрэлийн болон дархлааны системд ачаалал өгөх
Нэмэлт зөвлөгөө:
- Лифтнээс бүр мөсөн татгалз
- Амралтын өдрүүдэд эрүүл агаарт гарч бай. Боломжтой бол хотоос жаахан зайдуу гарч хөдөлгөөнтэй дасгал хийх, гүйх
- Долоо хоногт иэг удаа биеэ суллаж тайвшруулах, дасгал 15 минут хийх. / бясалгал, йог байж болно/ Дархлааны систем: Тестийн дагуу хариулаарай
- Та багадаа хэр их өвддөг байсан бэ?
- Бусдаас халдварт өвчин амархан тусдаг уу?
- Харшил болон бусад үрэвслийн өвчинд өртөх хандлагатай юу?
- Шарх, шархлаа удаан эдгэдэг үү? - Хангалттай унтсан ч ядрах, толгой өвдөх байдал гардаг уу? Хэрэв гурваас дээш асуултанд эерэг хариулсан бол таны дархлааны систем сул байгаагийн шинж.
Зөвлөгөө: Стресс, хангалтгүй нойр, бүрэн эмчлүүлээгүй өвчин, ханиад нусгай, чанар муутай хооллолт зэрэг нь дархлааг нэмж доройтуулдаг. Тиймээс энэ бүх хүчин зүйлээс зайлсхий Ханиад хүрмэгц, түргэн эдгээ: Нимбэгний халуун шүүс, далдуу цэцгийн цай уух, хоолой өвдвөл ургамлын хандаар зайлах, сонгины шүүс /шахах/ зөгийн балын холимгийг багаар уух нь нэн тустай. Өвөл өдөрт зургаан удаа бага багаар хооллох нь сайн бие организмд нэн шаардлагатай. Уургаар баялаг (загас, мах, өндөг, йогурт) хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Нүүрс усаар (талх, гоймон) баялаг бүтээгдэхүүнийг орой хэрэглэ. Өвлийн улиралд бага зэрэг татгалзсан ч санаа зоволтгүй. Хавар хооллох дэглэмдээ өөрчлөлт оруулж, хөдөлгөөнөө идэвхжүүлснээр та илүүдэл хэдхэн кг жинг амархан хаях боломжтой.
Сэтгэгдэл:


Saihan medeelel ogsond bayrlalaa
Бичсэн: Monhoo (зочин) цаг: 15:42, 2017-12-03 | Холбоос | |


Таргалалт
Таны ухамсарт хэвийн мэт санагдаж байгаа ч таргалалт бол бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн оролдлого бөгөөд энэ нь биед маш их дарамт учруулдаг. Ингэснээр жин нэмэгдэх гуравдугаар шат эхэлж байгаа юм. Хүн төрөлхтөн энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л анхаарал хандуулж эхэлжээ.
Олон жилийн судалгаа шинжилгээнээс үзэхэд хүндэд тооцогдох бүх өвчнүүдэд таргалалтын энэ шат ёс мэт дагалдаж байдаг аж. Энэ нь хүсэл зоригоос үл хамааран бидний бие дотор бий болдог. Жирэмсэн үеийн нөхцөл байдал, эхийн хүүхдэдээ хандах хандлага зэргээс хамааран бид энэ үеийг дамжих л болдог.
Хүн бага залуудаа аливаа нөхцөлд амархан дасаж, сэтгэл зүйн дарамтыг ч ажирахгүй давдаг. Энэ насанд гуравдугаар үе төдийлөн анзаарагддаггүй тул хэрэв өөрөө хүсвэл илүүдэл жингээ амархан гээж чадна. Харин нас ахихын хэрээр амьдралын эрч хүч бууран сэтгэл зүйн дарамтанд орох нь их болж, таргалалтын энэхүү шатны цэцэглэн хөгжих суурь нэмэгддэг.
Энэ үед таны бие цогцост эд эсийн хорт өөрчлөлтүүд зуршил болон тогтож, энэ бүхэндээ дассан бие организмд бусад дагалдах (хаван, целлюлит г.м.) шинж тэмдгүүд илэрнэ. Хүн ийм үедээ хоол хүнсэнд эмгэгтэй гэмээр дурлаж, бие организм ч хооллохгүй бол уур хүрэх, гутрах, огиудас хүрэх зэрэг шинж тэмдгүүдээр таагүй байдлаа илэрхийлдэг.
Энэ процесс үүсэх үндэс нь юу вэ. Яагаад дээрх гурван үе шат бий болдог вэ? Үүнийг мэдэхийн тулд хүн эхээс төрмөгц хийдэг анхны рефлекс үйлдлийг эргэн санацгаая. Юун түрүүнд бид хөхөө хөхдөг. Тиймээс хүн бүрийн хувьд ээж нь анхны бодит биет орчин болно. Тэгэхээр тэр хүн таны ухамсарт ямар мэдрэмж төсөөлөл үлдээснийг санахыг хичээ.
Өөрөөр хэлбэл, түүгээр дамжуулан таны хэв шинж ерөнхийдөө бүрджээ гэж хэлж болно. Тиймээс нэгдүгээрт: уураг тархины таламо~париентал хэсэг, хоёрдугаарт: таны материаллаг төрх болох биеийг бүтээх үндэс нь ээжийн таргалалт болж өгсөн байна.
Мэдээж бид таргалалтын үндэс боллоо гэж ээжийгээ буруутгах нь утгагүй юм. Харин дээр өгүүлсэнчлэн аливаа нөхцөл байдалд амархан дасаж, дарамтыг ажирахгүй давж чаддаг бага залуу насандаа л өөрийгөө зогсоон барих хэрэгтэй. Тэгж чадаагүй бол мэс заслын ширээн дээр гарахаас өөр зам байхгүй.





Бичсэн: Зочин цаг: 22:39, 2014-03-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax