2011-04-13
Эрч хүчтэй байх 33 зөвлөгөө

Эрч хүчтэй байх нь асар их энерги гаргах хөшүүрэг юм. Оюун санааны хувьд бүхэл ертөнцийг ойлгосон мэт санагдаж Эверестийн оргилд гарахад ч бэлэн мэт сэтгэгдэл төрдөг. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрж байсан бизээ. Хамгийн гол нь та энэ мэдрэмжээ хэдийд ч гаргаж ирж болох боломжтой гэнэ. Дор дурдсан 33 зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та үргэлж эрч хүчтэй хэвээрээ байх боломжтой. 1. Хэрэггүй зүйлийг орхи Хэрэггүй зүйлийг орхих гэдэг бол гайхалтай үр дүнтэй хичээл. Эсэргүүцэх урлагийн хичээлийг их сургуульд заавал таарна. Сул тал дээрээ төвлөрөөд байвал энэ нь таныг улам л сул дорой болгоно. Чухал биш асуудлыг зүгээр орхиход л та чөлөөлөгдөнө. Харин оронд нь юу үр бүтээлтэй байна түүнийг хийхийн төлөө төвлөр. 2. Юу уйтгарлуулаад байна? Үүнээс хол бай. Уйтгарлал хэзээ ч таатай байдаггүй. Юу таныг уйтгар гунигт ороогоод байна түүнийгээ олж мэдэх хэрэгтэй. Мэдсэн бол тэр бүүдгэр саарал орчноос хэрхэн гарах санаа танд төрнө. Заримдаа энэ нь цаг хугацаа шаарддаг боловч орхисны дараа үр дүнг нь тар харах болно. 3. Их инээ Хошин шог үз, онигоо унш. Чухал царайлахаа больж нүүрэндээ баяр баясалтай бай. Инээх нь таныг стресснээс чөлөөлж өгдөг механизм юм. Хүн инээж байхдаа ч та шинэ зүйл сурч, шинэ санааг олж авч байдаг гэнэ лээ. 4. Гаргасан амжилтуудаа санаж яв Хамгийн анх хэзээ амжилт гаргаснаа санаж байна уу? Санахгүй байна аа? Тэгэж бодсон юм аа. Амжилт гаргах бүртээ төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж бай. Эрч хүчтэй байхын тулд тэдгээр амжилтаа санаж түүнээсээ урам зориг авч байгаарай. 5. Дасгал Энэ бол эрч хүчтэй байх хамгийн энгийн бөгөөд амархан арга юм. Зүгээр л сандлаасаа босч гадаа гараад хэсэг дасгал хийгээрэй. Энэ нь таны бие организмыг сэргээж өгөх ба таны биенд эндорфинийг үүсгэдэг юм. Эндорфин нь хүний биед хэрэгтэй элемэнт юм. 6. Ажлын орчноо шинэчил Хэрвээ таны ажлын орчин нөхцөл таныг илэрхийлж чадахгүй бол та эрч хүчтэй байж чадахгүй. Өөрчлөлт хий, тохируул. Гэр ч бай ажил ч бай ялгаагүй. Ажлын орчноо өөрийхөөрөө янзал. Энэ нь таныг аливаа асуудалд хандах хандлагыг тань мөн хөгжүүлнэ. 7. Амжилтын түүх их унш Хүмүүсийн амжилтанд хүрсэн түүх, туршлагыг уншвал танд шинэ санаа төрөх ба урамшина. Болгоомжтойгоор сонирхож унш. Иймэрхүү түүх уншсанаар үүнээс суралцдаг юм. 8. Хийх ажлуудаа зохицуул Нэг юмаа байнга хийгээд байвал уйтгартай байдаг. Уйтгар нь эрч хүчийг сөнөөдөг. Хэзээ ч хийсэн уйддаггүй хэдэн ажил барьж аваад хий. Өөр өөр юм хийх нь арай өөр хараа өгч асуудлыг түргэн шийдвэрлэхэд тусалдаг. 9. Ажлын явцаа дүгнэ Үргэлжилсэн их ажил үр дүнгээ өгөх нь тодорхой. Харин нэг л явцгүй санагдах үе байдаг. Яагаад гэвэл өдөр бүр ажиллаж дууссаны дараа шавга тавихаа мартсан учраас тэр. Хэрэв та шавгаа тавиад яваад л байвал эргээд харахад та юу хийснээ харж түүндээ сэтгэл ханамжтай байх болно. 10. Ажлаа ярь Найзууд болон гэр бүлийхэнтэйгээ. Өөр хүмүүст юу хийж байгаагаа ярь. Энэ нь таныг шантрах үед юу хийж байгааг тань сануулж, танд түлхэц өгнө. 11. Энерги сорогчоос болгоомжил Сөрөг хариулт өгдөг, гутрангуй, бардам зантай хүмүүс заримдаа бидний урам зоригийг мохоож байдаг. Тиймээс ийм нөхцөл байдалд эрч хүчээ урсгахгүйн тулд сэрэмжтэй байгаарай. 12. Зорилгоо тодорхой бич Үүнийг уншаад та цаасан дээр жагсаагаад бичих тухай бодсон байх. Оюун санаандаа тодорхой дэс дараалаад хэрэгжүүлж эхэл. Тэгэж байтал болно байх гэж бодохын оронд яг одоо юу хэрэгтэйгээ эргэцүүлэн бодох үед шинэ санаа орж ирнэ. 13. Сэтгэл ханамжтай байхад суралц Ажлаа хийж дуусгасан бол өөрийгөө шагна. Өөртөө шагнал өг. Том зүйл албагүй ч энэ аргыг зуршил болгохыг хичээ. Ажиллаж байхдаа шагналаа авна гээд дотроо бодож хичээнгүйлэн ажилла. Шагнал авах хүртлээ та тухайн ажилдаа бууж өгөхгүй нь мэдээж. 14. Ялагдлыг хүлээн зөвшөөр Амьдрал бол адал явдалтай тоглоом гэсэн үг. Хожигдол ба ялалт нь тоглоомонд хэрхэн тоглосны үр дүн ирдэг. Дайчин байхад сөргөөр нөлөөлдөг хамгийн том дайсан бол ялагдахаас айх айдас. Айдас хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй. Иймээс итгэл найдвар тээгээд бууж өгөлгүй зүтгээд байх хэрэгтэй. 15. Нэр төрийн баталгаа Зорилго, зорилт, байр сууриа жагсаан бичээд өглөөд чангаар уншиж бай. Энэ нь дайчин байхад хүчтэй нөлөөлөх багаж болдог. Өөрийхөө тухай биччихээд чангаар уншина гэвэл сонин харагдах биз. Харин яагаад болохгүй гэж, оролдоод үзэхийг зөвлөж байна. 16. Тоглоом тогло Янз бүрийн хүний дүрд тогло. Амьтныг дуурай. Тоглоом тоглох нь таны оюун бодлыг амрааж өгдөг ба заримдаа шинэлэг санаа төрүүлдэг. Дайчин хүний царай үргэлж баяр хөөртэй байдаг. 17. “Үгүй” гэж хэл Дарамт шахалт, зугаа цэнгэлд “Үгүй” гэж хэл. “Үгүй” гэдэг ганц үг танд эрх чөлөө бэлэглэнэ. Амлалтуудаа багасгаж дуусгах ёстой ажилдаа ханцуй шамлан ор. Толинд очоод инээмсэглэн “Үгүй ээ” гэж хэлээд үзээрэй. 18. Эерэг хүмүүстэй ойр бай Уйтгартай, сөрөг, гомдоллодог хүмүүс дайчин хүмүүстэй нөхөрлөж чаддаггүй. Харин эерэг үзэлтэй хүмүүс, эрч хүчтэй хүмүүс асуудлыг зөв зүгт эргүүлэхдээ гарамгай байдаг. Тийм хүмүүсийг олоод найзууд болоорой. Заримдаа эргэн тойронд чинь ийм төрлийн хүмүүс байвал та өөрөө дундаас нь эрч хүчтэй болох нь ч бий. 19. Тоглоомын хүнд хэсэг Удирдлагын дарамт дор ажиллахад суралц. Хүн бүрт хэцүү байх үе байдаг. Энэ үед өөрийн сэтгэл санаагаа тогтворжуулж юу хийх ёстой, түүндээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хэцүү дарамт заримдаа их зүйл сурахад тусалдаг. Зарим хүмүүс хэцүү үед илүү урам зориг орж эрч хүчтэй, дайчин байх нь бий. Үр дүн болон шагнал нь үлэмж их байх юм. 20. Өөртөө шалгуур тавь Өөр дээрээ 15-90 хоног шалгуур тавиад үзээрэй. Энэ нь булчингаа хөгжүүлэх дасгал биеийг хөгжүүлдэг шиг таны дотоод хүнийг хүчтэй болгож өгдөг. 21. Зөвт байдлыг сонго Аливаа сайн зүйл байдал нь бусдад үйлчлэх хандлагаас гарч ирдэг бол сөрөг хандлага нь айдсаас улбаалдаг. Сөрөг дайчин хэзээ ч эерэг дайчнаас дээр гарахгүй нь мэдээж. 22. Чөлөөтэй бай Бие хамгаалагчтай байх ямар байдгийг мэдэх үү? Тэд нар таныг юм хийлгэхгүй үргэлж хорьж харж цагдана. Тэдэнтэй харилцан ойлголцоход тун хүнд. Тиймээс таны дотор хувиа хичээсэн, өөрийгөө хамгаалсан зан чанар байдаг бол хүлцэн зөвшөөрөөд өөрөөсөө явуулаарай. Тэгвэл арай дээр болно. 23. Алсын хараагаа барь Өөрийн гэсэн алсын хараатай бай. Алсын хараандаа тэмүүлэх эрмэлзэл нь хүний дайчин байх хөшүүрэг болдог. Энэ нь газрын зургаа дэлгээд хаана явж байгаагаа хараад дараа нь хаашаа, хэрхэн явах замаа төлөвлөхтэй адил. 24. Гадуур алх Гадуур алхвал тархи сэргэнэ. Буцаад ирэхэд бүх юм шинэлэг тусна. Шинэлэг зүйл нь эрч хүчийг нэмдэг. 25. Бодлоо цэвэр байлга Бодол санаа цэвэр хоосон байвал шинэ санаа чөлөөтэй орж ирнэ. Элдэв нууцлаг санаа зоволт нь шинэ санаа урсахад саад болж байдаг. Тиймээс бодол санаагаа цэвэрлэж, шинэ санаа орж ирмэгч хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. 26. Төгс байх гэж бүү хичээ Таныг хатаагчнаас сэгсрээд гаргаж мэднэ. Харин шинэ шат руу ахих нь тоглоомын жинхэнэ мөн чанар. Төгс байдлыг хайх нь ямар ч үр дүнгүй хоосон зүйл. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч арай дээр болоход суралцах нь хамаагүй дээр. Тэр үед ихийг хийх санаа улам илүү төрнө. 27. Нэг юмаа хийж дуусга Нэг дор олон юм хийнэ гэдэг үлгэр. Компютер ч нэг дор олон үйлдэл зэрэг хийдэггүй. Мэдээллийг нэг давтамжаар хэд хэдэн баазууд удирдаж байдаг. Тэрнээс биш зэрэг ажилладаггүй байх нь. Зэрэг зэрэг олон юм хийх нь хүнд ч бай компютерт ч бай гацаа үүсгэдэг. Тэр гацааг гаргах гэж хамаг цагаа зарцуулж зүгээр ажиллахаас долоон дор болгох нь тэр. 28. Урам оруулах ном сонин унш Байнга сэтгэлээр унаад байдаг хүн байдаггүй. Атан дунджийг бариад л байж байдаг. Гэхдээ сэтгэлээр унах үедээ ишлэл, мэргэн үг, нийтлэл гэх мэт урам зориг өгдөг юм уншихыг зөвлье. 29. Хөгжим сонс Нэг их чанга биш, намуухан хөжим тавиад суучих. Таны логикоор шийдэж чадахгүй байгаа зүйлд чинь хөгжим хүрнэ. Энэ үед таны сэтгэл хөдлөл 2 секундын дотор л өөрчлөгдөнө гээч. Чив чимээгүй байснаас намуухан хөгжим явж байх нь дээр. 30. Бүтээмжийн урхинд бүү уна Энэ нь хэр их хийснээс биш, хэр их нь жинхэнэ үр дүнтэй байгаагаас хамаарна. Дэвтэрний зай бөглөж элдэв зүйл төлөвлөж суух нь тийм ч эрч хүчтэй байлгахгүй. Харин хэзээ ч хамаагүй үр дүнтэй гэж үзсэн зүйлээ хийвэл төлөвлөлт болон зохицуулалт аяндаа дагаж байдаг. 31. Амьдралыг харах шилээ цэвэр байлга Таны камерний урд шил нь бохирдсон байгааг та мэдэхгүй л яваад байгаа юм биш биз. Гарсан зураг бүдэг байгаагийн учир энд оршино. Тиймээс хамгийн гол шийдвэрлэх зүйл бол камерийнхаа линзийг цэвэрлэх юм. Энд зориулалт шаардах боловч үр дүн нь гайхалтай. 32. Гэрээ цэвэрлэ Гэрээ цэвэрлэхэд ч гэсэн урам авч дотоод сэтгэлдээ бас цэвэрлэгээ хийж байдаг гэдэгт итгээрэй. Гэрээ цэвэрлэх гэдэг бол ердийн жижиг ажил биш. Нөгөө л шалныхаа тоосыг арчиж угаах үйлдлээ давтах боловч шалаа цэвэрхэн болгох үед дотор ч гэсэн цэвэрхэн оргиод ирдэг юм. 33. Одоо энийг уншихаа болиод ажилдаа ор Эдгээр зөвлөгөөнүүдийг уншихад танд ганц ч болов хэрэгтэй зүйл байсан байхаа гэдэгт найдаж байна. Урам зориг гэдэг бол дайчин, эрч хүчтэй байхад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл гэдгийг санаарай. За одоо ажлаа хийх цаг болжээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax