2011-4-3
Дасгал хөдөлгөөний ач холбогдол
Та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй.PDFХэвлэхИ-мэйл
 ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс Та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх нь эрүүл байх хамгийн зөв шийдэл. Биеийн тамирын дасгал дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал явган алхах юм. Алхах үедээ Та толгойгоо эгцлэн цээжээ цэх байлгах хэрэгтэй. Эрүүл хүн өдөрт 30-аас доошгүй минут эрчимтэй алхах ёстой. Еиеэ эгцлэн гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан алх. Ингэж алхаж сурвал нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

Алхах үед гар, мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэгтэй. Гарын атгалтыг зөөлөн байлгаж мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгал аваад хоёр тасалж гаргах зэргээр зөв хуваарилж алхаарай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болговол гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлнө. Алхмыг хөлийн өсгийнөөс эxлэн гишгэж , бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлxэж дуусгана.

Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөн хийхгүйг хичээ. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Харин алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундаанаас татгалз. Шингэнийг бага багаар шимж ууна. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүч ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant