2011-04-09
Таргалалт

Таны ухамсарт хэвийн мэт санагдаж байгаа ч таргалалт бол бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн оролдлого бөгөөд энэ нь биед маш их дарамт учруулдаг. Ингэснээр жин нэмэгдэх гуравдугаар шат эхэлж байгаа юм. Хүн төрөлхтөн энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л анхаарал хандуулж эхэлжээ.

Олон жилийн судалгаа шинжилгээнээс үзэхэд хүндэд тооцогдох бүх өвчнүүдэд таргалалтын энэ шат ёс мэт дагалдаж байдаг аж. Энэ нь хүсэл зоригоос үл хамааран бидний бие дотор бий болдог. Жирэмсэн үеийн нөхцөл байдал, эхийн хүүхдэдээ хандах хандлага зэргээс хамааран бид энэ үеийг дамжих л болдог.

Хүн бага залуудаа аливаа нөхцөлд амархан дасаж, сэтгэл зүйн дарамтыг ч ажирахгүй давдаг. Энэ насанд гуравдугаар үе төдийлөн анзаарагддаггүй тул хэрэв өөрөө хүсвэл илүүдэл жингээ амархан гээж чадна. Харин нас ахихын хэрээр амьдралын эрч хүч бууран сэтгэл зүйн дарамтанд орох нь их болж, таргалалтын энэхүү шатны цэцэглэн хөгжих суурь нэмэгддэг.

Энэ үед таны бие цогцост эд эсийн хорт өөрчлөлтүүд зуршил болон тогтож, энэ бүхэндээ дассан бие организмд бусад дагалдах (хаван, целлюлит г.м.) шинж тэмдгүүд илэрнэ. Хүн ийм үедээ хоол хүнсэнд эмгэгтэй гэмээр дурлаж, бие организм ч хооллохгүй бол уур хүрэх, гутрах, огиудас хүрэх зэрэг шинж тэмдгүүдээр таагүй байдлаа илэрхийлдэг.

Энэ процесс үүсэх үндэс нь юу вэ. Яагаад дээрх гурван үе шат бий болдог вэ? Үүнийг мэдэхийн тулд хүн эхээс төрмөгц хийдэг анхны рефлекс үйлдлийг эргэн санацгаая. Юун түрүүнд бид хөхөө хөхдөг. Тиймээс хүн бүрийн хувьд ээж нь анхны бодит биет орчин болно. Тэгэхээр тэр хүн таны ухамсарт ямар мэдрэмж төсөөлөл үлдээснийг санахыг хичээ.

Өөрөөр хэлбэл, түүгээр дамжуулан таны хэв шинж ерөнхийдөө бүрджээ гэж хэлж болно. Тиймээс нэгдүгээрт: уураг тархины таламо~париентал хэсэг, хоёрдугаарт: таны материаллаг төрх болох биеийг бүтээх үндэс нь ээжийн таргалалт болж өгсөн байна.
Мэдээж бид таргалалтын үндэс боллоо гэж ээжийгээ буруутгах нь утгагүй юм. Харин дээр өгүүлсэнчлэн аливаа нөхцөл байдалд амархан дасаж, дарамтыг ажирахгүй давж чаддаг бага залуу насандаа л өөрийгөө зогсоон барих хэрэгтэй. Тэгж чадаагүй бол мэс заслын ширээн дээр гарахаас өөр зам байхгүй.

Та яагаад таргалаад байгаагаа доорх гурван үе шаттай холбон авч үзээрэй.
1. Нэгдүгээр шатны буюу уураг тархины таламо~париентал хэсгийн өөрчлөлт
2. Хоёрдугаар шат буюу таргалалтыг хэвийн мэт хүлээн авсан ухамсарт төсөөлөл
3. Гуравдугаар шат буюу эмгэгт хэв шинж

Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: goey bna a (зочин) цаг: 18:12, 2011-12-09 | Холбоос | |


bagshaa amjilt 8b angiin mongontergel bn гоё шүү ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 21:18, 2011-04-29 | Холбоос | |


ер нь бол хооллолт хөдөлгөөн. Амьдралын хэвшил биз дээ. Гэрээрээ тарган хүмүүс дунд бас хэцүү дээ нээрээ турах гэж.
Бичсэн: dadido цаг: 19:45, 2011-04-09 | Холбоос | |


зүгээрээ зүгээр ок...............
Бичсэн: тэмка (зочин) цаг: 13:13, 2011-04-09 | Холбоос | |


dajgyi shyy ushuu ilyy medeelel heregtei гоё шүү алга ташилт
Бичсэн: saraa2 цаг: 13:09, 2011-04-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax