2011-03-29
Хэт их хэмжээний хөдөлгөөн хийх ашиг......
1. Хэт их хэмжээний хөдөлгөөн хийх ашиггүй:
Хэт их хэмжээний хөдөлгөөн хийхэд хүмүүсийн биед шаардагдах хүчилтөрөгч болон шим тэжээлийн зүйл маш ихээр нэмэгдэж, үүний улмаар зүрхний авчих тэлэх давтамж илт түргэсч, бие махбодид шаардагдах хүчилтөрөгчийг гүйцэд хангаж чадахгүй болоод хүчилтөрөгчийн солилцоогүй байдалд оруулдаг байна. Хүчилтөрөгчийн солилцоогүй хөдөлгөөн нь тослог зүйлийг энергийн гол хүчин болгож чаддаггүй мөртөө бүрэн хүчилтөрөгч болж чадаагүй зарим хүчиллэг бодис бий болгодог байна, энэ нь хүний биеийн тамирын хөдөлгөөн хийхдээ тэсвэртэй байх чадавхыг бууруулдаг байна.

Үүнээс гадна бас бие махбодийн цусны чихэрлэгийн түвшинг бууруулж, өлсөхөд хүргэдэг, энэ нь биеийн тослог зүйлийг багасгахад тун муугаар нөлөөлдөг байна.

2. Богино хугацаанд ширүүн хөдөлгөөн хийх ашиггүй:
Хөдөлгөөн хийхэд юуны өмнө хүний биед хадгалагдаж байгаа чихэрлэг элементийн энергийг хөдлөгдөг, 30 минут хөдөлгөөн хийсний дараа, чихэрлэг элемент нь тослог зүйлд орж, энерги болон хувирдаг, бараг нэг цаг хөдөлгөөн хиймээнжин хөдөлгөөнд шаардагдах энерги нь тослог зүйлийн чадавхиар гол болгодог, иймээс богино хугацаанд ширүүн хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэнд хийгээд турахад ашиггүй юм.

3. Огцом хүчтэй хөдөлж дасгал бэлтгэл хийх ашиггүй:
Хүний биеийн булчин мах нь тоо томшгүй олон булчингийн ширхгээр бүрэлдсэн байдаг, үүнд голдуу булчингийн цагаан ширхэг, булчингийн улаан ширхэг гэж 2 том төрөл зүйл байдаг. Огцом хүчтэй хөдөлж дасгал бэлтгэл хийхэд, булчингийн цагаан ширхэг нь илүү дасгалжиж, тэр мөртөө булчингийн цагаан ширхгийн хөндлөн хэсэг нь нэлээд том байдаг тул бүх булчингийн ширхэг нь амархан томордог байна, иймээс энэ аргаар биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь тарган хүнийг турахад ашиггүй юм.

Багцлаад хэлбэл, таргалсан биеэ тураая гэвэл, юуны өмнө, биеийн тамирын дасгал бэлтгэл хийсний дараах зүрхний лугшилтыг минутанд 120—160 удаа байх хэмжээнд хязгаарлах хэрэгтэй, хоёрдугаарт, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх хугацаагаа удаа бүр нэг цагаас дээш байлгах хэрэгтэй, тэр мөртөө хүч тэвчээрийг сорихуйц бөгөөд хүчилтөрөгчийн солилцоотой бүх биеийн хөдөлгөөн хийх хэрэгтэй, жишээлбэл, бие бялдрыг чийрэгжүүлэх гимнастик, хол зайн гүйлт, хол зайд удаан хугацаагаар усанд сэлэх зэрэг болно.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Бичсэн: биеийн тамир | цаг: 20:08 | Surgalt
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


гоё шүү баярлах
Бичсэн: биеийн тамир цаг: 13:59, 2011-04-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax